УИХ-ын гишүүн, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.02/ 11:00 цагт товлогдсон. Уг шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна. 

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Улмаар барьцааны 10 тэрбум төгрөгөө байршуулаагүй гэх шалтгаанаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. 

Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Хэрвээ гэм буруутай гэж үзэх юм бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх  болно.