Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг салбар бүрээр нь тусгайлан боловсруулан хүргэж байгаа билээ. Энэ удаад соёл, урлагийн байгууллагад зориулан COVID-19 цар тахлаас хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж гаргажээ.

 

Байгууллагад:

  • Биеийн халуун үзэх
  • Амны болон нүүрний хаалт зүүх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
  • Үзэгчдийг суудал алгасаж суулгах
  • Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
  • Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
  • Бэлэн мөнгөөр аль болох үйлчлэхгүй байх
  • Билетийн касс, худалдааны цэг, хүлээлгийн өрөөнд зай барих тэмдэглэгээ хийх
  • Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх
  • Үзвэр үйлчилгээ хооронд танхимыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • 1 л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, тоног төхөөрөмж зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Микрофонд нэг удаагийн уут хийх
  • Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
  • Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
  • Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

  • Амны хаалт зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Цахимаар тасалбар худалдан авах
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх