Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд 136 даага бүртгүүлсэн.

Ийн зурхайгаас хөдөлсөн хурдан дааганаас Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Жадамбын Болдын хул даага Төрийн их баяр наадамд түрүүллээ. Аман хүзүүнд Налайх дүүргийн уугуул Нямаагийн Батболдын хар даага орж ирсэн бол айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр даага хурдаллаа.

Мөн айргийн дөрөвт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Г.Батбаярын хүрэн даага, айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын Ганзоригийн хээр даага хурдалж наадамчин олныг баясгалаа.