Анх "Hero" Б.Баатар найруулагчтай гэр бүл болж монголын сайхан хосын нэгээр яригдаж байсан Ч. Ундрал сүүлийн жилүүдэд тэр бүр дэлгэцээр үзэгдээгүй билээ.

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон тэрбээр уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.

Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, Ким Духан гэх дүрээр олонд танигдсан Ан Жэмутай хамтран Монгол, Буриад,  БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Woman” киноны гол дүрийг бүтээжээ. “The Woman” киноны зураг авалт Ховд аймагт хийгдсэн бөгөөд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн кино театрын дэлгэцнээ гарч эхэллээ.