Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шараас Нисэх рүү салах зам буюу 10 буудлын орчимд өчигдөр  /2020*07*31/ 17 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, том оврын ачааны машин, ачааны галт тэрэгтэй төмөр замын гарам дээр мөргөлдсөн байна.

Уг ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодруулахад "Ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор ирээгүй. Ямартай ч тухайн ослын улмаас хүний амь эрсдээгүй. Хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна" хэмээн хэллээ.