Сайн байцгаана уу, Бидний Монгол улс яагаад ингэж эвдэрсэн юм бэ. Манай эхнэр бид хоёр 1999 онд эрдмийн мѳр хѳѳж арлын Япон улсыг зориж сурч ажиллаж амьдарч байхдаа 2010 онд цаашилаад Америкийн Нэгдсэн улсыг зорилоо .

Бид хэдийнээ 3н хүүтэй болсон байна, бид ѳѳрсдѳѳ 40 настай, том хүү минь 19 настай, дунд хүү минь 10 настай, бага хүү минь 5 настай. Бид эх нутагтаад ирээд 1 жил болж байна.  20 жил хүний нутагт байхдаа хүүхдүүддээ эх хэлээ сайн заагаагүй нь бидний буруу болжээ. Монголд сургуулийн хүүхдүүд нь манай хүүхдүүдийг хѳгжлийн бэрхшээлтэй мэтээр үзэж гадуурхагдаж энэ нийгэмдээ дасахгүй юм.

Одоо яавал дээр вэ бүүр сургуульдаа явахаас ичиж дургүйлхэж байна. Эхнэр бид хүүхдүүдэдээ үнэхээр их санаа зовж байна. Ямар сайндаа л эхнэр минь аргаа бараад болохгүй бол хил нээгдэхээр буцах талаар ярьж байна. Одоо яг яасан дээр бэ, энэ зүйл бидний түмэн буруу зүйл болжээ. Хүүхдүүдээ харахаар хэцүү харагдах юм, хичээл номоо ч ойлгохгүй юм, яах вэ та нар минь нэг сайхан зѳвлѳгѳѳ ѳгѳѳч