Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр: ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэл хотын хэмжээнд халдвар голомтлон гарсан болон халдварын эрсдэл бүхий газруудад гурван хоногт нийт 109,068 иргэнд шинжилгээ хийлээ. Үүнээс 6 хүний шинжилгээнд вирус илэрлээ.  Одоогоор өмнөх 4 хүний ойрын хавьтлын 5 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийтдээ 11 тохиолдол илэрч байна" гэв.

 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр халдвар илэрсэн байршлууд нь : 

 

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо

Баянгол дүүргийн 25 дугаар хороо

Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо аж.

 

Мөн хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний төвүүдийг энэ сарын 16-наас үе шаттай нээж 

 буй талаар УОК-ын гишүүн, Засгийн Газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг : "Засгийн газрын тогтоолоор, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн бөгөөд энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Түүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа юм. Хөл хорионы үед хүнсний бүтээгдэхүүн хомстож болохгүй учраас хүсний үйлдвэрлэл, түүнээс бараа татан авч жижиг дэлгүүрт түгээдэг бөөний төвийг нээх учиртай.

Гэхдээ иргэд зөвхөн гэрийнхээ ойр хүнсний дэлгүүрээс хүнсээ авах ёстой бөгөөд бөөний төвүүд тухайн хүнсний дэлгүүрүүдэд тасралтгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй ажиллана" хэмээн тайлбарлав.