Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үеэр хил нээх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна гэлээ.

Тэрбээр энэ талаар “Тавдугаар сарын 1-нээс хил нээх эсэх шийдвэр нь хоёр зүйлээс шалтгаална. Вирусийн халдвар гэдэг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй учраас хүндрэл их байна. Бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэж үзэж байна. Ямартай ч бид асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулна” гэлээ.