Дубайн хууль хүчнийхэний хэрэглээнд маш үнэтэй супер машинуудыг тавьжээ. Ингэснээр Арабын Нэгдсэн Эмирт улсын цагдаагийнхан дэлхийн хамгийн хурдан ажилтнууд болжээ.

Учир нь тэд ажилдаа Lamborghini Aventador машин хөлөглөх бөгөөд энэ нь 700 морины хүчин чадал бүхий хөдөлгүүртэй. Юуны түрүүнд эмэгтэй цагдаа нараа Феррари машинаар ханган жолооны дадлагад хамруулж байгаа аж. Феррари Эф Эф машин нь 3,5 секундэд 100 км хүртэл хурдалах чадвартай юм. Харин үнийн хувьд хагас сая долларын үнэтэй.