Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ.  Шинэлэг өнгө аястай  тус хамтлагийнхан “Эрчүүдийг Уучил” анхны цоо шинэ тоглолтоо өчигдөр нээлээ

“Эмоци” продакшны  хамгийн анхны уран бүтээл болох “Эрчүүдийг Уучил” тоглолт өдөр бүр 19 цагаас “Тусгаар тогтнол”-ын ордонд тоглож байгаа юм. Тус продакшнд үзэгч бидний хайрлан хүндэтгэдэг жүжигчин МУСТА Төөтөө буюу Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго, Б.Баатархүү нарын уран бүтээлчдээс гадна олон шинэ залуу уран бүтээлчид нэг баг болон ажилладаг юм.

Хамтлагийн шинэ уран бүтээл “Эрчүүдийг уучил” тоглолт гайхамшигтай болж, нэгэн шинэ мэдрэмжийг үзэгч та бидэнд өгөх болно.

Монголын хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшн “Эрчүүдийг уучил” тоглолтондоо үзэгч та бүхнийг халуун ам бүлээрээ, хайртай найзуудтайгаа, хань ижилтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.