Би одоо яг юу хийж яах аа мэдэхгүй байна. Нөхөртэйгээ гэрлээд гурван жилийн дараа солонгос руу азаар ажиллах боломж олдоод тэгээд ганцаараа явсан юм нөхөр хүүхэд маань энд үлдээд манай аав ээж хүүхдийг минь харсан. Тухайн үед хамт явахыг бодсон ч виз нь ганцхан минийх гарсан. Тэгээд л би ганцаараа явж тэнд ажиллаж байгаад хоёр жилийн дараа ирэх гэтэл нэг найз маань хамтдаа байж байгаад нэг мөсөн явья чамд би цалин өндөр ажил олж өгье гэж гуйхаар нь ахиж ирэхгүй юм чинь гээд л бүтэн нэг жил хараар ажиллаж хөлсөө дуслуулж машины мөнгө хийгээд байрны мөнгөө аав ээж рүүгээ явуулчихсан байсан юм тэгээд л ирлээ. Ирээд гайгүй танил руугаа машин захиад гайгүй машинтай болоод л шинэ байрандаа ороод амьдрал минь сайхан байлаа. Нөхөр ч нурж унаад сайхан байсан юм аа. Гэтэл сарын өмнө нэг хүүхэн гараад ирлээ. Тэгсэн чинь надаас өмнө үерхэж байсан юм гэнэ тэгээд намайг бараг салаад явсан ухааны юм ярьж түүнтэй уулзаж унтдаг байж. Ганц бие хүн хэцүү байна гээд л уйлж дуулдаг байсан гэнэ. Нөгөө эмэгтэй ч итгэж хөөрхий үгүй тэгээд эхнэргүй гээд гүрийхээр чинь хэн ч итгэх биз дээ. Гэтэл одоо тэр эмэгтэй жирэмсэн өнөө маргаашгүй төрөх гээд байдаг хэдэн жил хүний газарт гүрийж хөлсөө дуслуулсаны эцэст нөхрөөсөө ийм л бэлэг авлаа даа одоо яах уу? тэр эмэгтэйг өрөвдөж байна. Бүхэл бүтэн гурван жил тэр эмэгтэйг яаж ингэж хуурч байсан байна аа намайг огт харддаггүй хариуг минь ингэж л бариад байна.