Сайн байна уу? Бүсгүйчүүдээсээ л асуумаар байна. Би найз залуутайгаа тусдаа гараад удаагүй байгаа юмаа. Манай хүн рүү үе үе экс нь залгаад л садаа болоод байна. Уг нь бид 2-ыг үерхдэг болохоос өмнө нь салсан. Одоо салчихаад 7-8 сар болчихоод байгаа байж орой эсвэл шөнө заавал экс нь залгаад байна.Тэгээд яах гээд байгаа юм бэ? Салчихсан гээ биз дээ, битгий садаа бол гэхээр чамд хамаагүй гээд залгаад байна. Ажлаас болоод утсаа салгаж болдоггүй болохоор энэ нэг хүүхэн бүүр ингэж давраад байсан юм. Аргаа бараад найз залуугийнхаа дугаарыг нь солиод би өөрөө тэр хуучин дугаарыг нь барьж байна. Тэгсэн үе үе санаж байна, хүсч байна, наад хүүхнээсээ сал, чамайг надаас илүү хайрлах хүн байхгүй, хараана, чи сайн явахгүй гээд янз янзын мессеж ирүүлээд байх юм. Уг нь би блоколсон юмаа дугаарыг нь. Тэгсэн өөр өөр дугааруудаас ингэж бичээд залгаад байна.

Эсвэл манай хүн үе үе уулзаад байгаа болохоор надаас айж ичихгүй ингэж шөнө орой хамаагүй залгаад байгаа юм болов уу?

Ийс хүнийг яаж болиулах вэ? Гайхаад байх юм. Манай хүн болохоор битгий тоо. Өөрөө тэгж байгаад залхана гэх юм. Хэлснээр нь тоохгүй хаях уу? Эсвэл мар нэг арга хэмжээ авах уу? Яавал дээр вэ?