"Монгол ТВ" телевиз 21.00 цагийн "Оргил цаг" мэдээллийн хөтөлбөрөөрөө Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консорциумтай хамтран Монголын оффшор данс эзэмшигчдийн нэрсийн заримаас зарлалаа.

Тус телевизийн зүгээс энэ удаад УИХ-ын гишүүн, Сү.Батболд, Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, "Петровис"ын захирал Ж.Оюунгэрэл, иргэн И.Дамдин нарын дөрвөн хүнийг оффшор бүсэд данс эзэмшиж байгаа талаар мэдээлэв.