Монголын хошин урлагийн Х ТҮЦ продакшны дэлгэцийн бүтээлүүд болон тайзны бүтээлүүд үргэлж үзэгчдийн таашаалд нийцэж байдаг. “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал,”, “Сэргээш-1,2,3” , “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” гээд бэлхэнээ харж болно. Тэгвэл тэд нэгэн шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Энэ нь бүрэн хэмжээний УСК бөгөөд Драма төрлөөр хийгдэх гэнэ. Мөн тус киноны гол дүрд буюу МУГЖ И.Одончимэгийн хүүд тоглох 5-8 нас, 13-16 насны эрэгтэй хүүхдүүдийг хайж байна. Хэрэв та өөрийн хүүхдээ дэлгэцэнд дүрийг нь мөнхлүүлэхийг хүсвэл, хэрвээ та хүүхдээ жүжиглэх авъяастай гэж боддог бол энэ сарын 20-ны өглөө 11 цагаас Монголын хүүхдийн ордонг зориорой. Жүжигчин И.Одончимэгтэй адилхан болон, Монгол ахуй мэддэг бол давуу тал болно гэсэн шүү.