Сайн байна уу? Би нөхөртэйгээ хамт амьдраад хоёр жил, үерхээд дөрвөн жил болж байна.  Би энэ хугацаанд огт жирэмсэн болсонгүй. Эмнэлэгээр явахаар зүгээр гэнэ. Уламжлалтаар явахаар хэдэн тан бичиж өгнө. Уугаад гам бариад нэмэр алга. Лам, бөөгөөр явахаар хүүхэдтэй болно л гэдэг. Ном уншуулж, засал хийлгэсэн. Тэгсэн ч огт болохгүй байна.  

Нөхөр битүүхэн хүүхэд хүсэж байгаа ч намайг ингэж их хичээж байгааг бодоод эмзэглэнэ гэж бодоод хэлэхгүй байгаа.  

Хүүхэд олох ямар дом байна эмэгтэйчүүдээ надад туслаач. Гуйж байна.