МАХН-ын гишүүд намынх нь дарга Н.Энхбаярын биеийн байдал харьцангуй сайжирсан гэсэн мэдээллийг өгчээ.  Мөн одоогоор Монголд ирээгүй байгаа ч энэ сард товлогдсон намынхаа их хуралдаа оролцож магадгүй гэсэн мэдээлэл ч байгаа ажээ. 

Ямартай ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар түүнийг эргэж Өмнөд Солонгост очсон гэнэ. 

Тэд даргынхаа биеийн байдлыг асуухаас гадна намдаа үүсээд байгаа зарим асуудлыг уламжилж, зөвлөлдсөн бололтой. 

Сүүлийн үед МАХН-ын гишүүд удирдлагууддаа шүүмжлэлтэй хандах болсон. Харин Н.Энхбаяр дарга энэ талаар сонсоод хоорондын маргаан, МАХН-ын дотоод асуудлыг одоохондоо өөрсдөө шийд, тодорхой бодлоготой ажилла гэж хэлсэн гэнэ. Мөн тэрбээр энэ онд улстөрд эргэж ирнэ гэдгээ хэлсэн ажээ.