Монголын толгой баячуудын нэг MCS компанийн захирал Ж.Оджаргал олон ажил амжуулдаг сүйхээтэй нэгэн эр.

Тэрээр их ажлын хажуугаар ажлын ачааллаа спортоор хичээлэн тайлахаас гадна урлаг спортыг ихээр дэмжигч. Харин энэ олон баяр дундаас өөрийн төрсөн өдрөө ихээхэн нижгэр тэмдэглэгдэг гэнэ. Саяхан мэдээллийн сайтуудаар түүний талаар гарсан мэдээлэл гэвэл өөрийн сонсох дуртай дуучин Эрдэнэтунгалагийг төрсөн өдрийн баяртаа урин дуулахдаа бүүр 10 гаруй удаа дуулуулсан аж.  Хамгийн сонирхолтой нь нэг дууг буюу дуучин Батсайхантай хамтран дуулсан “Ханьсахын жаргал” дууг нь нэгэн үдэш 10 гаруй удаа амьдаар дуулуулан сонсч баяраа тэмдэглэсэн гэнэ.

Ямартаа ч үнэн худал мэдэгдээгүй энэ мэдээ хэд хэдэн сайтуудаар багагүй таржээ.