Хувийн хэвшлээс санаачлан иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг бий болгох зорилгоор “Үнэт цаасны академи”-ийг байгуулжээ. Тус сургуульд сан­хүүгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн хүмүүс магистрын түвшинд суралцах боломжтой юм байна. Монголын хөрөнгийн зах зээл удахгүй дэлхийн түвшинд хүрч хөг­жинө. Харин үүнийг дагаад зах зээлд оролцож ажиллах үндэсний мэргэжилтнүүд дутмаг байгаа. Тиймээс шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Үнэт цаасны академи голлон ажиллах аж. Үнэт цаасны академи удахгүй анхны элсэлтээ авахаар бэлтгэж байна.