Замын-Үүдэд “их цэвэрлэгээ” эхэлсэн. Үр дүн нь хараахан мэдэгдээгүй байна. Гэхдээ тус боомтод төрийн үйлчилгээ хариуцан ажиллаж байсан албан тушаалтнуудтай холбоотой ноцтой мэдээлэл ил болсоор байгаа юм.
Наймдугаар сар гарлаа. Ажил амралт хосолж байдаг сар. Улс төр бол амарч байдаг үе. Гэхдээ энэ жилийн наймдугаар сар улс төрийн хувьд хүлээлт дунд өнгөрөх бололтой. Учир нь улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс гарвалтай огцролт, уналтын сураг чимээ хүлээгсэд ингэтэл хүлээх ажээ.