Энэ бүхний уг суурийг нь ухвал С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг хэмээх “төв”-тэйгээр баялгийн хуваарилалт, системийн авлигын асуудал хөндөгдөж буй юм байна.
Иргэн Б “Би их сургуульд элсэхдээ мэргэжлийн боловсон хүчин болох хүсэлтэй байлаа. Гэвч санаснаар болоогүй. Хүсэл мөрөөдөл, залуу насаа алдаж, өргөст торны цаана багагүй хугацааг өнгөрүүлсэн” гэж ярих 30 эргэм насны залуу. Түүнд залуу насны хорьж дийлэхгүй ганцхан хүсэл байсан нь мэдлэгтэй боловсон хүчин болох. Гэвч чадаагүй. Тэрээр өнөөдөр өөрийн хүслээр бус тааралдсан, олдсон ажлаа хийж, өдөр хоногийг өнгөрүүлж байна.