Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ.
Эх сурвалжуудын мэдээллээр энэ асуудалтай холбоотойгоор 20 орчим хүнээс мэдүүлэг, байцаалт авчээ. Түүнчлэн өмгөөлөгч Б-гийн нас барсны дараа хууль хяналтын байгууллагын зүгээс С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хамгаалалтад авсан байна. Ингэх тодорхой шалтгаан үндэслэл илэрсэн бололтой.