|
Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио энэ долоо хоногийн Баасан гарагаас ирэх долоо хоногийн Даваа гараг хүртэл Казахстан, Узбекистан, Монгол улсуудад айлчлахаар төлөвлөөд байсан.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн бүс болгон гүнзгийрүүлсэн сургалттай, чанартай боловсролыг олгох боломжтой болно гэдгийг мөн тодотгож байлаа.
Наймдугаар сарын 9-22-нд Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний бурхны их авшиг номыг хурах үйл ажиллагаа болох аж. Тус номыг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи айлдах болсонтой холбогдуулан Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдээс хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр "Дүйнхорын ван авшиг ном нь бурхны шашин дотор чухалдаа ордог. Төвд Монголын бурхны шашинд Их, Бага хөлгөн болон Судар тарина гэж байна. Тарины номлол дотор хамгийн дээд нь Дүйнхорын ном юм. Дүйнхорын номыг олон түмэнд заах, дэлгэрүүлэхэд хамгийн эхэнд авшгийг хүртээдэг. Далай лам Дүйнхорын авшгийг 1956-2017 он хүртэл нийт 34 удаа хайрласан байдаг. Түүний 22 дахь удаагийн Дүйнхорын их авшиг 1995 онд манай улсын Гандантэгчэнлин хийдэд болж байсан. Үүнээс хойш 30 жилийн дараа Дүйнхорын их авшиг болж байгаа нь энэ юм. 1995 онд Далай лам Дүйнхорын авшгийг хайрлахдаа төгсгөлийн зарим хэсгийг үлдээсэн. Үүнийг дараа нь та бүгд Халх Жавзандамбын есдүгээр дүрийн хувилгаанаар айлдуулаарай гэж захисан. Гэвч IX Богд багш маань олон шалтгааны улмаас Дүйнхорын авшгийг хайрлаж амжаагүй. Дараа дахин Жадо Ринбүчи багшаар айлдуулаарай гэсэн. Жадо Ринбүчи багш бол Далай багшийн дэргэд дэх Намжил дацангийн хамбыг зургаан жил хийсэн. Намжил дацан нь Дүйнхорын номоор дагнасан байдаг. Мөн Энэтхэгийн Жүдмад, Жүддод дацангийн гэсэн хоёр дацантай. Үүний Жүддод дацангийн хамбыг зургаан жил хийсэн. Ийнхүү нууц тарины номд машид мэргэшсэн хүн юм. Тиймээс энэ багшаар Дүйнхорын авшгийг хайрлуулах гэж байгаа юм. Өнөөдрөөс эхэлж Дүйнхорын номын урьдчилсан номууд нь явагдаж байна. Яг бодит номууд нь энэ сарын 12-оос эхэлнэ. Авшигт сууж буй сүсэгтэн олон ямархуу бодолтой байх вэ гэдгийг хурал номын үеэр тайлбарлана. Ван авшиг хайрлана гэдэг нь тухайн хүн өөрөө багшийн ярьсныг зохих хэмжээнд ойлгож авах ёстой. Тиймээс эхнээс нь номыг тайлбарлаад явна. Энэхүү номын үйл ажиллагаанд гадаадын зочид төлөөлөгчид, олон сүсэгтэн ирсэн байгаа. Мөн орос, англи, хятад, япон, солонгос, монгол гэсэн зургаан орны хэл дээр Дүйнхорын авшгийг орчуулж, сүсэгтэн олонд хүргэнэ. Жанрайсэгийн өмнөх талбайг бороо болон нарнаас хамгаалж асар барьсан. Асар дотор хүмүүсийн суух хэсэгт хивс дэвссэн. Гэхдээ ирэх хүмүүс доороо дэвсэх олбогтой ирвэл зохимжтой. Номын үйл ажиллагааны үеэр X Богд морилно. Өнөөдөр хамгийн гол шавь нар нь багштайгаа уулзаж, бидэнд Дүйнхорын ван авшгийг хайрлаж өгөөч хэмээн соёрхол залбирал тавьсан. Үүнийг багш нь хүлээж аваад бодь сэтгэлийг хамтдаа үүсгэдэг зан үйл дээр X Богд өөрөө морилсон. Дараагийн гол номын үеэр аравдугаар богд маань морилж авшгаа хүртэнэ. Хойд хөршөөс монгол үндэстнүүд маш их ирсэн байгаа. Нийтдээ 20 мянгаас дээш хүн ирнэ гэж төлөвлөсөн. 1995 онд Далай ламын Ван авшиг хайрлах үед Гандантэгчэнлин хийдэд 20 мянган хүн байсан гэх мэдээлэл бий" хэмээн ярилаа. "Нийтэд зориулсан номын айлдварууд өдөр бүр 14:00-17:00 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн" зураг Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн тус арга хэмжээний хөтөлбөрийн талаар Гандантэгчэнлин хийдийн НГХАОНХ хийдийн тэргүүлэгч А.Батцэнгэл мэдээлэл өглөө Тэрбээр "Өнөөдрөөс эхэлж буй хурал номын тусгай зан үйлүүд наймдугаар сарын 21-н хүртэл үргэлжилнэ. Наймдугаар сарын 12-ны 14:00 цагаас эхэлж, Жадо Ринбүчи багш олон нийтэд хандаж, мөрийн гурван эрхэм болон бодь садын 37 гарын авлага гэх хоёр номыг тайлбарлан айлдана. Бэлтгэл номын айлдвар нь Дүйнхорын авшиг хүртэх гэж буй хүмүүсийн дотоод сэдлийг засах зорилготой. Үүний дараа наймдугаар сарын 16-ны өдөр Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний авшгийг хүртэх үйл ажиллагааны нээлт болно. Энэ өдөр Дүйнхорын авшгийг хүртээхийн тулд хот мандал бүтээнэ. Хот мандал бүтээсний дараа тахилын бүжиг гэх зан үйл үйлддэг. Наймдугаар сарын 17-нд Дүйнхорын авшиг хүртэх бэлтгэл зан үйл явагдана. Наймдугаар сарын 18-20 хүртэл Дүйнхорын авшиг хүртээх гол үйл ажиллагаа болно. Наймдугаар сарын 21-ний өдөр хот мандалд мөргөх тусгай үйл ажиллагаа явагдах юм. Ийнхүү наймдугаар сарын 22-ны өглөө Жадо Ринбүчи багш олон шавь нарт насны авшиг айлдана. Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн зүгээс Дүйнхорын авшиг хайрласан багшдаа бат оршил өргөнө. Нийтэд зориулсан номын айлдварууд өдөр бүр 14:00-17:00 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн. Дүйнхорын авшиг хүртэх үед Гандантэгчэнлин хийд рүү машинаар нэвтрэхгүй байхаар төлөвлөсөн. Учир нь маш олон хүн хийдийг зорих тул машины зогсоолын хүртээмж муу байх магадлалтай. Номын үйл ажиллагааны үед хоол ундны үйлчилгээний цэгүүд ажиллана" хэмээн ярилаа.
"Одоо хэдүүлээ шударга ярьцгаая. Сайдын албыг авснаас хойш "Дарга болъё, Даргаар тавиулъя" гэсэн маш олон хүсэлт найз нөхөд, хамтран зүтгэгчид, улстөрийн намаас ирж байна. Хэдүүлээ энэ байдлаа больё.
Мөн “Эрсдэлийн харилцаа, анхаарах асуудал” сэдвээр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан, “Лабораторийн шинжилгээ, сорьц авах, хадгалах, тээвэрлэлт” сэдвээр ХӨСҮТ-ийн НЛА-н дарга Б.Бумдэлгэр нар мэдээлэл өглөө.
Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үүсээд буй цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.
Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-оос олимпын наадам, баг тамирчидтай холбоотой хамгийн түгээмэл асуултад цувралаар хариулж байгаагаа хүргэжээ.
Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн 21:00 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байшин, хашаа усанд автсан гэх хоёр удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхимын халаалт тасалдах асуудлууд тулгардаг байна.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг "Тэнгис-Шишгэд"-ийн голд гурван хүн моторт завьтай явж байхад завь нь хөмөрч хоёр нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг онцгой байдлын алба наймдугаар сарын 3-ны 19:08 цагт хүлээн авсан.
Өнөөдрийн байдлаар ХУД-ийн гурван байршилд нийт 4,2 км авто замыг шинэчиллээ. Тодруулбал, “Буган халиун” зочид буудлаас зайсангийн уулзвар хүртэл, Зайсангийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл, мөн УБЦТС-ын баруун талын авто замуудыг тус тус шинэчилээд байгаа юм.
Шинэ Сэгэ Мед “ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд Ардчилсан Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалтай байна. 2024 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн тойрогт нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсон билээ.
Их хотын хөл хөдөлгөөнөөс жаахан ч болов хөндийрч, амрахыг хүссэн иргэд амралтын өдрөөр голын зах бараадаж, агаарлах нь ихэссэн. Гэвч дотоодын аялагчдад тулгамддаг нэг том асуудал нь тав тухтай бие засах ариун цэврийн байгууламж юм.