|
1991 оны үед Монгол Улсад 130 гаруй шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтөй 800 орчим, зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Өнөөдөр таван Монгол хүн тутмын гурав нь ямар нэгэн шашин шүтдэг бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь уламжлалт буддын шашныг шүтэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Харин буддын бус шашин шүтэгчдийн тоо хэмжээ тогтвортой гэсэн үзүүлэлттэй боловч тэдгээр шашны сүм, байгууллагын тоо нэмэгдэж байгаа юм. Тэгвэл шашны байгууллагуудыг бүртгэлд хамруулах, заримынх нь зөвшөөрлийг цуцлах, шашны байгууллагын зөвшөөрлийг олгосон тохиолдолд нэг жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулах гэх зэргээр хуульчилахаар болсон байна.
Тавантолгойн ордыг эргэлтэнд оруулах ажиллагаа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж, гэрээтэй холбоотой нууц баримтууд ил болсон. Эрх баригч МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хаалттай байлгахаар шийдвэрлэсэн.
“Ардчилсан нам 180 мянган гишүүнтэй том нам”... Яг энэ мэдээллийн хүчинд эрдэж, Монголын хоёр дахь том улс төрийн хүчин болохоо зарлаж ирсэн Ардчилсан нам өчигдрийн байдлаар 18 мянгахан гишүүнтэй болсон мэдээлэл цацагдав.