|
Би одоо 33 настай бас 5 настай нэг охинтой. Би саяхан эхнэрээсээ салсан. Бид 2 нэг гэрт ороод 7 жил анх танилцаад 9 жил болж байна. Гэтэл хэд хоногийн өмнө ажилдаа явахынхаа өмнө эхнэрийнхээ утсыг шалгатал миний гол хөмрөх шиг л болсон. Яагаад утсыг нь шалгасан бэ гэхээр сүүлийн хэдэн сар нэг л хачин болчихоод байсан юм.
-Хамгийн эгдүүцмээр нь, У.Хүрэлсүх тэргүүтэй зүүний хүчнийхэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ төлөө өнөөгийн Засгийн газрыг тараахыг санаархаж байгаа явдал. Хэрвээ тэд санасандаа хүрвэл, УИХ-д 65 суудал авч, дампуурахдаа тулаад байсан улс орноо арайхийн хөл дээр нь босгосон амжилтууд үрэн таран болох нь тодорхой. Ганц ялагдлын төлөө нэгэнт хөл дээрээ босож, бас ч чамгүй амжилттай ажиллаж буй Засгийн газрыг унагаана гэдэг Монгол Улсын хувьд сайн зүйл огт биш-
АНУ-ийн Калифорнид эмч нар 18 цагийн турш хагалгаа хийсний эцэст Ева, Эрика нарыг салгажээ. Сиамын ихэр охид цээжээрээ нийлсэн бөгөөд тус бүр нэг нэг хөлтэй юм. Охидын биеийн байдал сайн байгаа гэнэ.
Залуу гэр бүлд зориулагдсан, төлбөрийн уян хатан нөхцөлтэй өрөөний зохион байгуулалтыг маш оновчтой шийдэж өгсөн “Дөрвөн бэрх” хотхон захиалга авч байна.
Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу, парламент нь хоёр танхимтай байх юм уу, нэг танхимтай байх уу гэх маягийн зарчмын 2-3 асуулт асууж, үйл явцтай холбоотой асуудлаа Их хурал нь хэлэлцээд явах бололцоотой. Дээр нь Үндсэн хуулиа бүрэн уншаагүй хүмүүс хэлэлцэнэ гэвэл хэцүү.
Түймрийн шалтгааны талаар тэрбээр “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн бөөрөнхий хариу хэлсэн бол нутгийн байгаль хамгаалагч хоёр түймэр нь аянганаас, нэг нь анчдын галт сумнаас, бусад нь аялагчдын буруутай үйлдлээс болсон гэж урьдчилсан байдлаар үзэж буйгаа дуулгасан. Харин иргэд “Анчны галт сумнаас гарсан гэж байсан түймэр одоо өөрөө ассан болж хувирах гээд буй” хэмээн хардаж байна билээ.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд 18 нас хүрсэн иргэний гаднын хүнтэй гэр бүл болох эрхийг хуульчлан заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд ялагдсанаар тус нам дотор томоохон хөдөлгөөн үүсч, МАН-ын даргыг шинээр томилох нь нэгэнт тодорхой болсон билээ.
Үндэсний баяр наадам өргөн дэлгэр болж байна гэж ам нэгтэй дугарах олон иргэд бий. Гэтэл Төв аймгийн наадмын үеэр зөвхөн шүдлэн насны уралдаанаас 50 гаруй үрээг “Эрлийз” хэмээн хассан ч Шадар сайдын үүрэг даалгавар хэрэгжихгүй үйл явдал болжээ.
Өнөөдөр нийслэл хотод зам тээврийн ноцтой осол болжээ. Ачааны зориулалттай 07-83 УБН дугаартай машин гэрлэн дохиотой уулзвараар нэвтрэхдээ хурдтай эргэснээс ачиж явсан чингэлэг нь унаж хажууд явсан суудлын тэргийн дээр унасан байна.
Монгол-Солонгосын Политехник Коллеж нь БНСУ-ын Кижон, Дэрим, Осаны их сургуулиудтай хамтран ажиллаж, эдгээр сургуулиудад багш, оюутан солилцооны, хөтөлбөрт төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр сургаж байна. Та доорх зурагнаас дэлгэрэнгүй мэдээллийг хараарай.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэгтэй уулзаж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ялтнуудыг ялаас чөлөөлж, ялыг хасаж буй асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүний уламжлалыг эвдэн цаашид Их тэнгэрт амьдрахгүй, эгэл ардынхаа дунд буюу хотын төвд байрлах Ю.Цэдэнбал маршалын өвлийн ордонд амьдарч төрийн албыг залгуулж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Төрийн ордны их танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос төрийн тамга гардан авлаа.