|
Одоогоос 13 жилийн жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ
-2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд улс төрийн таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулсан. Энэ жил 20 дахь жилийн ой нь тохиож байна. Энэ таван намын үе үеийн дарга нар, Ардчилсан намын нийт гишүүддээ баярын мэнд хүргэе
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэл Улаанбаатар хотод 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов.
2020 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал боллоо.
Монгол Улс дотооддоо коронавирусын халдварыг алдсанаас хойш даруй нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үүнээс хойш Улсын Онцгой Комиссын удирдлага, хамт олон чадлаараа л нойр, хоолоо хасан зүтгэж, төрийн байгууллагууд буюу салбар хоорондын хамтын ажиллагаа эрчимжин, олон тооны ажлыг зохион байгуулан, алдаа оноотой ажиллаж буй билээ.
Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж "Спутник-V" вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцлаа.
Харин зарим иргэдийн зүгээс Ц.Алтанцагийн дэлгэсэн гэх бичлэг дээрх агуулга, зүйлсийг шалгаж, үнэн мөнийг тогтоох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм.
Эрэлийн эрдэнэбат торны цаана гурван сар гаруй хугацаанд хоригджээ. Хоригдох шалтгаан нь маш энгийн зүйл буюу хоёр компани хоорондын иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн " Ариг"банкны давуу эрхийг авах ажиллагааг энгэж эхлүүлжээ...
Ѳнгѳрсѳн бямба гарагийн ѳглѳѳний 7 цагт ШѲХТГ ын Улсын байцаагч нартай хамт махны бѳѳний худалдааны “Хүчит Шонхор” зах дээр тандалт хийж ажиллав. Ѳглѳѳний 7 цагт очиход “амьдрал буцалж” буй энэ газарт ажил үүрийн 4 цагаас эхэлдэг гэнэ.
Маргаашаас эхлэн нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй иргэнд тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ хийнэ гэдгийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар хэллээ.
Цахим орчинд ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тасгийн эмчээс PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан гэх мэдээлэл гарсан ч өнөөдөр өглөөний ЭМЯ хийсэн мэдээллээр үүнийг үгүйгэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан өнөөдөр 200 өрхөд нүүрс, маск зэрэг тусламжийн багц өгөх нэрийдлээр Нийслэл Улаанбаатар хотоос гаран Дархан-Уул аймагт очин, Улсын Онцгой Комисс, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийг санаатайгаар зөрчсөн явдал болжээ.
1. БГД-ийн 8-р хороо 11-р байрны орчим иргэн Б.Б нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан, 13-р хороо Өргөө кино театрын орчимд иргэн Ж.М нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан, 8-р хороо Дүүхээ төвийн орчимд иргэн О.Ч нь
Баянзүрх зах, Сансарын Имарт худалдааны төвийг тусгаарлан хөл хорио тогтоогоод байна. Өдөр 14:00 цагаас эхлэн Баянзүрх зах болон Сансарын Имарт худалдааны төв дээр хөл хорио тогтоогоод байна.
Өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдрийн өглөөний 07 цагт СХД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт toyota sai маркийн тээврийн хэрэгслийн арын тээш дээр өлгийтэй хүүхэд уйлж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд бүртгэгдсэн.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа энэ үед архи, согтууруулах ундаа худалдан борлуулахын хориглоод байгаа ч нууцаар зарах тохиолдол гарсаар байна.
Чингэлтэй дүүргийн Анхан шатны шүүхээс С.Баярт таван жилийн хорих ял оноосон байсныг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс 2 жил зургаан сар болгон бууруулжээ. Мөн Ч.Даваанямд оноосон хоёр жилийн хорих ялыг нэг болгон бууруулсан байна.
xөл хорионоос хойш модны үнэ нэмэгдээд, 3500 төгрөгийн үнэтэй байсан жижиг ууттай мод 5000 төгрөг болчихоод байна. Саяхан сайжруулсан түлшний үнийг буулгаснаар амьдралд ихээхэн нэмэртэй боллоо. Миний хувьд саяхнаас цэвэрлэгээний ажил хийж байгаа. Эгчийн маань ажилладаг өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаа мөн зогссон.
Улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд хуучин Байгалийн түүхийн музейн газар дээр “Чингис хаан” музейн шавийг тавьж, ёслолд оролцсон төрийн түшээд цөм л “Монголчууд бидний хувьд түүхэн өдөр тохиож байна” хэмээн онцолж байсан.
Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогт, Да.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхэлж, орой нь завсарласан билээ.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын уг саналыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хүлээж аваагүй. Гэвч 11 сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, өрх бүрд сая төгрөг олгох саналаа дахин дэвшүүлсэн билээ.
Монголчууд өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ, ИТХ-ын тус бүр долоон удаагийн сонгуульд оролцсон туршлагатай. Ирэх жил Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль болно. Тиймээс он гараад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлнэ. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг цэгцлэх ажил хүлээгдэж буй.
Монголын шүүх өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэс эхлээд “...Юу болчихов доо” гэмээр хурдтай ажиллаж эхэлсэн. Зун амраад, шүүх хурлуудаа намар хүртэл “амраадаг” байв. Тэр нь 2020 оны зун алдагдсан. Амарч амжилгүй намартай золгоцгоосон.
“Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох, Шүүхийн ёс зүйн хороо буюу одоо байгуулагдах Сахилгын хорооны бүрэлдэхүүнийг томилох тодорхой бүрэн эрхээсээ өөрийн биеэр татгалзлаа. Ингэснээрээ би тодорхой бүрэн эрхүүдээсээ татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна”.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас "COVID-19" халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг тэтгэвэр авагчдад анхааруулж байна.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.
Коронавирус гэгч гайтай тахлын сургаар та бүхний гаргасан тушаал шийдвэрийн дагуу бид бүх нийтээрээ хөл хорионы дэглэмд ороод 10 сарыг үдлээ. Хилийн дээс алхах эрхгүй болсон. Уулзалт цуглаан, уралдаан тэмцээн хориглогдож, цагаан сараа цагаанд нь гаргасан. Найр наадам, зугаа цэнгэл төрсөн өдөр бүгдийг мартсан.
Мунзуй хочит Г.Нямдоржийг их хэмжээний хар тамхи хадгалсан, хэргэлсэн гэх үндэслэлээр түүнийг Хар тамхитай тэмцэх газраас Хан-уул дүүрэгт байрлах Будда Вила хотхоны гэрээс нь хоёр долоо хоногийн өмнө баривчилан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж шалгаж байгаа юм байна. Г.Нямдорж нь өмнө нь ял шийтгүүлж байсан нэгэн юм.