Сүүлийн үед өөрийн шулуун шударга зангаасаа болж олны хэл аманд ихээхэн өртөөд байгаа миссүүдийн нэг бол загвар өмсөгч Э.Сэлэнгэ юм.

Тэрээр одоо Итали улсад загварын компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд нүцгэн зураг авалт хийлгэн интернэтэд өөрийн санаа бодлоо илэрхийлсэн бичлэгээ тавьж нэг хэсэгтээ л олны анхааралд өртөөд байсан билээ.

Загвар өмсөгч Сэлэнгэ өөрийн авахуулсан зургандаа сэтгэл хангалуун байдаг ба тэрээр тун удахгүй эмэгтэй хүний гоо сайхныг илтгэн харуулсан зургуудаараа тэсрэлт хийхээр төлөвлөж байгаа гэж хэлж байсан юм.

Тэрээр сүүлийн үед гэрэл зураг авалтыг илүү сонирхох болсон бөгөөд гэрэл зургаар эмэгтэй хүний гоо сайхныг илтгэн харуулсан зургийн цомог гаргахаар төлөвлөжээ. Үүний нэг гэмээр түүний шинэ зураг нь дээр нийтэлсэн зураг бололтой.