Би нөхөртэйгээ амьдраад 5 жил болж байна. Нөхөр бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Гэвч нөхөр маань ямар ч гэрлэх хүсэлгүй ядаж гэрлэлтийн баталгаа хийе гэхээр ер зөвшөөрөхгүй, болох л байлгүй гээд өдийг хуртэл явах юм.

Дээрээс нь эгч дүү нар нь намайг байнга муухай үгээр доромжилдог. Түүнээс болоод бид хоёр байнга муудалцаж одоо сална гээд явсан. Үүнээс болж хүүхэд эцэггүй өсч байна. Би яавал дээр бэ. Нөхрийн хувьд ээж дүү нар нь чухал. Урьд нь нөхөр Со-д 7 жил ажлаад бүх орлогоо ээж дүү нараа тэжээсэн. Одоо ч тэр зангаараа ажил хийж цалингийхаа 50 хувийг тэндээ өгөөстэй. Би заримдаа хэлэхээр уурлаж элдвээр хэлнэ. Аягүй хэцүү юмаа , нээрээ хүүхэддээ ч олигтой хувцас аваад өгөхгүй юмаа. Би яaв л дээр бэ хариу