Тити Вати гэх 37 настай индонез бүсгүй дэлхийн хамгийн тарган эмэгтэй юм. Тэрбээр 355 кг жинтэй аж. Түүний хувьд түргэн хоол болон хийжүүлсэн ундаанаас хэзээ ч татгалздаггүй нэгэн байжээ. Харин үүнийхээ шанд жингийн илүүдэлд орж, одоо хөл дээрээ ч зогсож чадахаа больжээ. 10 жилийн өмнө 45 кг жинтэй байсан бол одоо шалаар хэвтэн явдаг нэгэн болов. 

Тарган эмэгтэйг одоо 19 настай охин нь асран халамжилдаг бөгөөд түүнийг усанд оруулж, хоолыг өгөх гэх мэтээр асардаг байна. Эрүүл мэндийн хувьд бие нь муудах болсон түүнийг эмнэлэгт аваачихад асуудал үүсээд байгаа учир тусгай тоног хэрэгсэлээр тээвэрлэн гэрийнх нь хаалгыг хүртэл эвдэлж гаргах аж.