Өчигдөр буюу 2019.01.29-ний 10 цагийн орчимд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Хуурай ам” гэх газар асфальан замд H.Sonata-6 маркийн автомашин Daewoo маркийн автобустай мөргөлдөж, Sonata6 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 10 сартай хүүхдийн амь нас хохирч, 5 настай М болон 23-28 насны нийт 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарч, тус аймгийн Цагдаагийн газарт ослын  шалтгаан нөхцлийг тогтоохоор шалгаж байна.

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор Улаанбаатар-хөдөө орон нутаг чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэх, мөн баяр амралтын өдрүүдэд иргэд гэр бүлийн хамт золгуутаар орон нутгийг чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг ба энэ үед бага насны хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй, буруу тээвэрлэснээс шалтгаалж хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэргүүд өмнө жилүүдэд гарч байсныг бид санах хэрэгтэй.

Иймд бага насны хүүхдийг автомашинд тээвэрлэж байгаа л бол хэзээ ч, хаана ч хамаагүй хамгаалалтын суудал, хамгаалах хэрэгсэл хэрэглэж тээвэрлэхийг анхааруулж байна.