Сүүлийн үед цахим орчинд урлагийн залуусын гар тулаан болох нь гэх ам дамжсан яриа гараад байгаа билээ. Энэ ярианы эзэд бол дуучин ACool буюу Б.Анхбаяр болон монгол реппер гэх Gee нарын хоорондын үл ойлголцол юм.

Дуучин АCool өөрийн цахим хуудаснаа реппер залуугийн ааш авирыг шүүмжлэн хараал урсгасан дуугаараа бага насны хүүхдүүдэд буруу үлгэр дууриал болж байгаагаас гадна бусдыг доромжилдог хэмээн бухимдсанаас гадна гар зөрүүлэхэд ч бэлэн гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл түүний энэ үйлдэлд реппер Gee албан ёсоор хариу өгөөгүй байгаа ч өөрийн "Ask.fm" хуудаснаа

"Үнэнийг нь хэлчихсэн юм. Зодолдох гэж байгаа хүн хэзээ ч фэйсбүүкээр  бичлэг хийж  тавихгүй л дээ. Оронд нь шууд утас руу залгаад "хаана байна? уулзъя?" л гэх байх...Тэгэхээр энэ зүгээр л нэг шоу. Надад акуулын шоуны нэг хэсэг болох хүсэл алга... Дуу дуулаад явсангүй, клип хийгээд ч явдаггүй, онгоцоо тосууллаа нэмэргүй, Вийкэндийн дууг дууллаа, бүр онигоо. Дараагийн арга нь Жийг өдөх" хэмээх хариултыг илгээжээ.