Британийн нэгэн эмэгтэй 12 жилийн өмнө алга болгосон бөгжөө эцэст нь олжээ. Хамгийн хачирхалтай нь тэрбээр найтаатал хамарнаас нь суга үсрэн гарчээ. 

20 настай Абигаил Томпсон ойр ойрхон найтааж байхдаа хамраас нь гэнэт юм унахыг анзаарчээ. Газар унасан зүйлийг ойртоод хартал түүний найман насны төрсөн өдрөөр ээж нь бэлэглэж байсан мөнгөн бөгж байжээ. Тэрбээр үүнийгээ 2007 онд алга болгосон аж. 

Би энэ бөгжөө төрсөн өдрийнхөө дараахан алга болгочихсон. Зарим нэг найз охин маань л авчихсан байхдаа гэж боддог байлаа. Маш олон жил миний хамарт байсан гэдгийг яаж мэдэх билээ хэмээн Томпсон ярьжээ.