Цахим гэмт хэрэг үйлддэг насанд хүрээгүй охиныг цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, 340 гаруй иргэний фэйсбүүкт нэвтэрч, мөнгө залилсан 16 настай, эмэгтэй А-г БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсээс илрүүлэн баривчилсан байна.

Тэрбээр өмнө нь бусдын биеийг үнэлүүлэх, худалдах гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон ч насанд хүрээгүй шалтгаанаар ялаас мултарч байжээ.