Hэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг харуулын байраа орхин оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн.19 настай байлдагч хилийн харуулд үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буу, морин уналгатай яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй байсан юм.

Тэгвэл хилчин байлдагч нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл ирлээ. Хил хамгаалах ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Олон Улсын хууль, гэрээ хэлэлцээрийн дагуу шалгадаг учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас тодруул" гэлээ.

Албан бус сурвалжийн мэдээллээр Оросын хилээс буцаж орж ирж байгаад орос цэргүүдэд бүслүүлэн амиа егүүтгэсэн гэх мэдээлэл байна. 

Энэ талаар өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад "Шалгаж байгаа. Газар дээр нь шалгалт дуусаагүй. ОХУ-ын нутаг дээр гарсан учраас Оросын хуулийн дагуу шалгана" гэв.