Сайн байна уу, манай нөхрийн карманаас шилэн тирконий өрөөсөн гуя гарч ирсэн юм аа. Тэгээд би энэ хэнийх юм гэж асуухад ажлын хүнээс авсан юм, гутал арчих гэж гэсэн.

Тэгээд дараа нь хэд хоногийн дараа бүр шилэн тирконий хоёр гуяыг нь тасдаад бөгс ордог хэсгийг нь кармалчихсан явж байх юм. Тэгээд би энэ хэнийх юм гэсэн чинь ажлын хүнээс авсан юм аа гутал арчих гэж гэх шиг. Тэгээд яахаараа танихгүй хүүхний тирко заавал авч яваад байгаа юм хаяач заваарсан юм гэсэн чинь уурлаад юу нь заваан байгаа юм, зүгээр гутлаа арчих гэж хүнээс авдаг юм гээд хаяхгүй бүр куртикнийхээ карманд авч яваад байх юм. Би одоо юу гэж ойлгох вэ, хаха надад лав эвгүй санагдаад байх юм аа, та нар яах байсан бэ.