Монголын бизнесийн салбарын оны шилдгүүдийг тодруулан алдаршуулдаг "BEST OF MONGOLIA" наадмын олон нийтийн санал асуулгаар 2013 оны "ШИЛДЭГ АВТО ЗАСВАР"-ын газраар “Форвард моторс” ХХК шалгарчээ.

   Тэртээх 1999 оноос авто сэлбэгийн худалдаа, зоогийн газар, жолооны сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн тус хамт олон нь өнөөдөр монголын тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн нэг болжээ. Ингээд нийт автомашин хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс “Форвард моторс” ХХК-ийн хамт олондоо амжилтын дээдийг хүсье.