Японд сүүлийн үед настай хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн ажээ. 65-аас  дээш насны хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь 20 жилийн өмнөөс ихэссэн судалгаа гарчээ. Үүний шалтгааны талаар “ВВС” агентлагийн сэтгүүлч Эд Батлер сурвалжилсан байна.

Сэтгүүлч Хирошима хотын шоронгоос суллагдсан хүмүүст зориулсан саатуулах байранд 69 настай Тошио Такататай уулзаж ярилцжээ. Тошио Таката ядуу байсан учраас хууль зөрчжээ. Хэдийгээр шорон байсан ч хамаагүй, хөлс төлөхгүй газар амьдрахыг хүсч байсан гэж ярьжээ. Тэрээр “Тэтгэвэрт гарах болсон. Гэвч надад мөнгө байсангүй. Тиймээс надад магадгүй шоронд үнэгүй амьдарч болох юм гэсэн бодол төрсөн” гэжээ. Тэрээр цааш нь “Би дугуй хулгайлсан. Хулгайлсан дугуйгаа цагдаагийнханд аваачиж өгөөд тэнд байсан хүнд хараач би энийг хулгайлсан гэж хэлсэн” хэмээн ярьсан байна. Харин түүний  62 настайдаа үйлдсэн хулгай нь анхны хулгай нь байсан аж. Японы шүүх хулгайг их хүнд гэмт хэрэг гэж тооцдог учир түүнийг шоронд жил суухаар шийтгэсэн байна. Жижигхэн, туранхай Таката гэмт хэрэгтэнтэй  юугаараа ч төстэй биш ажээ. Ялангуяа, эмэгтэйчүүдийг хутгаар сүрдүүлэх чадвартай нэгэн биш юм. Гэвч анхныхаа хэргээр ял эдэлж суллагдсаныхаа дараа тэрэр дахин хэрэг хийсэн гэнэ. Таката “Би цэцэрлэгт хүрээлэн рүү явсан. Тэнд эмэгтэйчүүдийг айлгаж сүрдүүлсэн. Гэхдээ тэдэнд ямар нэг муу зүйл хийхийг зориогүй. Зөвхөн тэдний нэгийг цагдаа дуудахыг хүлээж хутга харуулсан. Нэг нь цагдаа дуудсан” гэж ярьжээ. Ерөнхийдөө тэрээр шоронд найман жилийнхээ тал хугацааг өнгөрүүлсэн байна. Эд Батлер шоронд байх нь танд таалагддаг юм уу гэж асуужээ. Таката “Шоронд байгаа ч тэтгэвэр авдаг. Энэ нь шорон надад таалагддаг гэсэн үг биш. Гэхдээ энд би үнэгүй амьдарч болно. Харин эндээс гармагцаа хэрэглэх жаахан хураасан мөнгө бий” гэж хариулсан байна.

Нэмэгдэж буй хандлага

Таката бол Японд өсч байгаа энэ гэмт хэргийн хандлагын тод жишээ юм. 1997 онд энэ насныхны үйлдсэн хэрэг ойролцоогоор 20 хэрэг тутамд нэг байсан. Гэвч 20 жилийн дараа энэ нь таван хэрэг тутмын нэг болтлоо өссөн байна.  Энэ нь 65 –аас дээш насныхны гэмт хэрэгт холбогдох үзүүлэлт хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээг давсан гэсэн үг юм. Тэдний ихэнх нь Таката шиг давтан гэмт хэрэг үйлдсэн байдаг ажээ. Тухайлбал, 2016 онд  ял сонссон 65-аас дааш насныхны  2500 хүн байдгаас гуравны нэг хувь нь өмнө нь таван жилээс дээш хугацаагаар ял эдэлж байсан гэнэ. Үүнтэй холбоотой  нэг жишээ нь 70 настай Кейко (жинхэнэ нэр нь биш). Ядурал түүний алдаа гаргах шалтгаан болсон гэж ярьсан байна. Тэрээр “Би нөхөртэйгээ сайхан харилцаатай байгаагүй. Тиймээс надад  амьдрах газар үлдээгээгүй” гэжээ.

Хамгийн түгээмэл гэмт хэрэг

Дэлгүүрт ихэвчлэн настай хүмүүс хулгай хийдэг байна. Тэд байнга очдог дэлгүүрээсээ ихэнхдээ  3000 иенээс доош үнэтэй хоол хүнсний зүйл хулгайлдаг гэнэ. Токиод төвтэй компанийн гаалийн бүтээгдэхүүн судалгааны багт хүн ам судлаачаар ажилладаг  Майкл Ньюман Японд ийм бага тэтгэврээр амьдрах хэцүү болохыг онцолсон ажээ. Тэрээр 2016 онд нийтэлсэн тайландаа тэдний тэтгэвэр нь хоол хүнс, түрээсний байр төлбөр, эмнэлгийн үйлчилгээнд зарцуулагддаг. Хэрэв өөр нэмэлт орлоггүй бол өрөнд орж дуусдаг гэсэн тооцоог гаргажээ. Мөн дулааны төлбөрөө төлөх эсвэл хувцас худалдан авахаас өмнө тэтгэвэр нь дуусдаг гэнэ. Өмнө нь хүүхдүүд нь эцэг эхээ анхаардаг байсан. Гэвч ихэнх хотод эдийн засгийн боломж дутмаг байдаг нь олон залуучуудыг нүүхэд хүргэжээ. Тиймээс эцэг эх нь өөрсдөө амьдрах хэрэгтэй болдог ажээ. Түүнээс гадна тэтгэврийн насныхан хүүхдүүддээ  дарамт болохыг хүсдэггүй. Тэд тэтгэврээрээ амьдарч чадахгүй бол хүүхдүүддээ дарамт болохгүй байх ганц арга байгааг мэдэрдэг.  Энэ нь тэтгэврийн насны хүмүүсийг шоронд ороход хүргэдэг гэж Ньюман ярьжээ. Түүнчлэн давтан хэрэг үйлдэх нь өдөрт гурван хоолтой, төлбөр шаардлагагүй учир шоронд очих нь амьдрах нэг хэлбэр гэж хэлсэн байна.  Үүнээс гадна Японд ахмад настнууд амиа хорлох нь элбэгшсэн болохыг онцолжээ.

Ганцаардал болон бусад шалтгаанууд

Такадатай танилцсан Хирошимад 85 настай Каничи Ямада настайчуудын ихэнх нь амьдралынхаа хагаст олон өөрчлөлтийг үздэг нь сэтгэл зүйд нь нөлөөлдөг тухай ярьжээ. Ингэхэд хүргэсэн шалтгаан бий. Тухайлбал, эхнэр эсвэл хүүгээ алдсан байдаг. Тэд үүнтэй эвлэрч чаддаггүй… Ерөнхийдөө тэднийг хэн нэгэн халамжилж, тусалдаг бол тэд гэмт хэрэгт орооцолдохгүй” гэж нэмж хэллээ. Харин гэмт хэрэг үйлдэх нь ядуурлын үр дагавар гэж Такатагийн ярьсныг Ямада энэ бол шалтаг гэв. Түүнд тохиолдсон асуудлын гол нь ганцаардал. Энэ нь давтан хэрэг хийхэд хүргэдэг хүчин зүйл. Мөн шоронд тэд хүмүүстэй цуг байна гэдгийг мэддэг. Мөн Таката энэ дэлхийд цор ганцаараа гэдэг нь үнэн. Түүний эцэг эх нас барсан. Хоёр том ахтайгаа холбоо тасарсан.Тэд түүнтэй харьцдаггүй. Түүнээс гадна эхнэр нь байсан хоёр эмэгтэй болон гурван хүүтэйгээ харилцахаа больсон гэжээ. Би Такатагаас хэрэв эхнэр, гэр бүлтэй байсан бол бүх зүйл өөр байх байсан гэж бодож байна уу гэж асууж байсан. Тэр надад тийм гэж хариулсан. Мөн тэд тэнд намайг дэмжихийн тулд байсан бол, би ийм зүйл хийхгүй байсан гэсэн  гэж Ямадад хэлжээ. Харин Майкл Ньюман “Японы Засгийн газар шоронгийн  багтаамжийг нэмсэн. Түүнчлэн эмэгтэйчүүдийг энэ газрын харгалзагчаар ажиллуулсан. Мөн шоронд байгаа хүмүүсийн эрүүл мэндэд зарцуулах зардал улам нэмэгдэж байна гэв. Үүн дээр өөр өөрчлөлтийн талаар нэмэх хэрэгтэй. Миний харснаар Токиогийн гадна байдаг Фужигийн шоронд байгаа хүмүүжигчдийн гуравны нэг нь 60-аас дээш настай. Японы шоронд чанга хатуу цэргийн бэлтгэл, жагсаал хийдэг. Гэхдээ энэ дасгалыг биелүүлэхэд улам хэцүү болсоор байдаг гэжээ. Харин  боловсрол олгодог шоронгийн дарга Масацугу Язава “Бид шоронгийн өрөөг засч, сайжруулах хэрэгтэй болсон. Ингэснээр тусгай гар нүүрийн өрөө, шатны хашлагыг байрлуулсан. Мөн тэтгэврийн насны хүмүүжигч нарт хичээл заадаг” гэв. Тэрээр “ Би нэг удаа амьдралын утга учрын тухай өгүүлдэг ардын дууг караоке дууны маягаар дуулдаг энэ хичээлийг нь үзэхээр очсон. Энэ үед тэдний сэтгэл их хөдөлсөн байсан” гэж онцолсон байна.

Эх сурвалж: ВВС.сом