ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт энэ долоо хоногт дуусаж, маргаашнаас хичээл хэвийн үргэлжилнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ тушаалын дагуу агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд сурагчдыг урт хугацаагаар амраахаар шийдвэрлэсэн юм.

Аймаг, сум, тосгон, багийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног, нийслэлийн I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног, VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног тус тус амарч III улирлын хичээл эхлэх гэж байна.