УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ. Cонгуулийн тухай хуулинд нөхөн сонгууль зургадугаар сарын сүүлийн ням гариг, аравдугаар сарын эхний ням гаригт болно гэж хуулинд заасан байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан байгаа. СЕХ-ны зүгээс дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас нь 27 намд нь зөвлөж маягаар албан бичгээ хүргүүлсэн. Төрийн албан хаагч, Төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, Төрийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвших бол энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Мөн сонгуулиас 120 хоногийн өмнө нэр дэвшигчийн болон сонгуульд оролцож байгаа намын сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитын газраас тогтоож өгөх ёстой юм байна. 

Тэгвэл нөхөн сонгуульд нэр дэвүих магадлал хамгийн өндөр байгаа хүн бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Түүний сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн гэдгйг өнөөдөр СЕХ албан ёсоор мэдэгдлээ.