Хартай нөхрөөсөө үнэхээр залхаж байна
2019/02/14
Сайн байна уу. Та нараасаа зөвөлгөө авахгүй бол ер нь болохгүй нь ээ. Захидалуудыг хараад байхад ихэнх нь нөхрүүдийн сөрөг утгатай захидал байдаг. Би ч бас нөхрийнхөө тухай бичих гэж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Бид 2 хамт амьдраад 11 жил болжээ.
Бид 2 хүүхдийн аав ээж болцгоосон. Гэвч бидний амьдрал нэг л болж өгөхгүй байна. Нөхөр маань анх их халамжтай сайн хүн байсан л даа. Гэвч сүүлийн 3-4 жил архинд орж байна. Ойр ойр архи ууж ирнэ. Архи уухаараа намайг ёстой нэг үгийн муухайгаар доромжилж , элдвээр хэлэх юм. Хүүхдүүдийг харж байхад намайг хүн бүртэй хардаж чи тэрэнтэй явалдсан, энэнтэй явалдсан гээд л заримыг нь би огт хараагүй танихгүй хүн хүртэл . Ажлын газрын бүх эрчүүд, ахын, дүүгийн ангийн залуучууд, оюутны анги, 10 жил , таксины жолооч, гээд л ...
Архи ууна, үгийн муугаар гутаан доромжилно, аймшигтай хардана. Гэвч би хардахаар зүйл нэг ч удаа хийж байгаагүй, миний утсыг байнга үздэг харамсалтай нь юу ч гарч ирдэггүй , чи бүх юмаа устгасан байна гэж хардана. Хүүхдийн талбай дээр удлаа гэж уурлана, ажлаасаа ирэхдээ удаан явлаа гэж уурлана. Харын өвчин эдгэрдэг болов уу. Хий хоосон хардуулсаар байгаад сүүлдээ би гэж хүн сэтгэцийн өвчтэй болж магадгүй байна.
Одоо би энэ хүнээс бүр мөсөн залхаад байна. Эмэгтэй хүний, эх хүний тэсвэр тэвчээр агуу гэдэг ч би бол тэсэж амьдарч чадахгүй нь. Ажлын 2,3 өдөр архи ууна гэхдээ тийм ч согтуу биш жаахан халж ирээд л шөнөжин унтуулахгүй элдвээр хэлж тамлана. Маргааш нь уучлаарай ахиж би хэзээ ч уухгүй , хэзээ ч хардахгүй ,миний буруу, би та нарыгаа алдаж чадахгүй гээд л чихэн дээр цэцэг ургуулж, цэцэрлэг барих нь холгүй л байна..
Жилийн өмнө нэг салбарын захирал болсон юм. Хүн тушаал ахих тусам томоожиж ухаан сууж, буурь суурьтай болдог баймаар энэ хүн бол эсрэгээрээ болж байна. Үгээр хүнийг алж болдог, бас амьдруулж болдог . гэдэг шиг. Заримдаа би үхчихмээр санагдах юм. Найзууд маань мэддэг учраас салчихаж болдоггүй юмуу гэнэ. Салмаар байвч энэ хүн надаас яасан ч салахгүй, салбал амиа хорлоно, эсвэл чамайг ална гэх юм. Яавал дээр бэ. Сэтгэлзүйчид хандаж үзлээ. Шүүхэд өргөдөл хүртэл өгч үзлээ. Гуйж үзлээ. Нэмэр алга. Та бүхэн минь зөвөлгөө өгч туслаач. Өөр засаад авчих арга чарга байна уу?
zochin · 2019/02/18
hervee nuhur chini husej baival setgel zuich deer hamtdaa ochij zuvluguu avch arhinaas l garah heregtei uur arga bhgui
zochin · 2019/02/18
naad arhinaas bolj bgaa yum setgetsed ingej nuluuldug ene baidal ulam daamjirnuu gehees zugeer bolno gej bhgui yamar ch hamaagui argaar arhinaas gargahgui bol udaan uuh tusam daamjirsaar tenegrel uusch uusan uydee hunii sanaand oromgui hachin yum yarisaar bh bolno chi ch buur zalhana hetsuu dee hetsuu
Эрэгтэй хүн · 2019/02/17
Тэсээд байгаарай, амжилт! Хэд хэдэн удаагийннх нь ярианы бичлэгийг нь утсаараа бичиж аваад, яг эрүүл үедээ уучлал гуйхаар нь тэгвэл чи энийгээ заавал сонс гээд өөрт нь өөрийнх нь үгийг заавал сонсгоорой. Тэгээд, чи ханилсан ханиа, дандаа л ингэж зовоодог шүү дээ, би маш их гомдож байна, чи ухаарахгүй юм, надгүйгээр чи яаж амьдрах бол доо, чамд инүүлж амьдрах хүн олдохгүй байх даа, гээд л сөрсөн базаагаа олигтойхон хий дээ. Нас тогтоод ухаан суугаад ирэхээрээ, нэг л өдөр тог хийгээд ухаарч л таараа. Мундаг тэвчээртэй байгаад л байгаарай. Амжилт, аз жаргал хүсье.
Зочин · 2019/02/14
Сэтгэл зүйн зөвөлгөө хамтдаа авах хэрэгтэй. Нөхөр чинь сэтгэцийн архинаас хамааралтай өөрчлөлттэй болсон байна. Удаавал салахаас өөр аргагүй.
зочин · 2019/02/14
Нэгэнт л салцгаачихаж чадахгүй юм бол эргүүлээд учир дүрсгүй хард, чамайг хардах чөлөө өгөлгүй л хий хардаад дайраад бай. "Сөрсөн базаа" хийгээд бай. Тэгээд бүүүүүр болохгүй бол яадийн хуурай хардуулж байхаар....