1990-ээд оны Улаанбаатарын залуучууд ямар сэтгэхүү ямар хүмүүжил яаж чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан бол яаж хоорондоо нөхөрлөдөг байсан бол. Энэ үеийн амьдарлыг туулаад үзсэн эрчүүд сайн мэдэж байгаа бизээ. Ганц нэгээрээ энд тэнд очиж үзвэр үйлчилгээ кино үзнэ гэж хэцүүхэн байсан цаг үе. Найз охинтой болно гэдэг ч бас л хатуухан шалгууртай бсан тийм л үе. Найз охинооо оройдоо яаж байранд н хүргэж өгөх вэ? яаж байранд н очиж уулзах вэ? тэр үед байр болгон орц болгон өөрсдийн гэсэн дошны атамантай бсан үе шүү дээ. Хотын төвийн 40 50 мянгатын байрууд бол хэр барагтай гадны хүмүүс орж гараад байдаггүй атаман сайн эрс олонтой тийм л газар байждээ.

Атаман гэдэг нэр томьёо моодонд орж гартай хөлтэй болгон атаман болохыг хүсдэг тийм л цаг үе байсан. 80 90 оны атамануудын атаман гэж алдаршсан 2 л атаман байсаны нэг н 40н мянгатын унаган хүүхэд Алдаржав юм. Нөгөөх н мэдээж атамануудын эцэг гэгддэг Ногоон хочит Чойлон билээ. Энэ 2ыг яагаад атамануудын атаман гэсэн юм бэ гэвэл атаманууд нэгнийндээ бөөнөөрөө хөзөр тоглоол сууж байхад нь дайрч орж ирээл бүх мөнгийг нь хуу хамж байсан гэдэг. Тэр үеийн халаасны хулгайч дээрэмчид энэ 2 атаманд л өдрийнхөө ашиг орлогоноосоо байнга өгдөг байсан юм. Хуучин их дэлгүүрийн урд талыг Дэвжээ гэдэг байлаа. Энд тухайн цаг үеийн атаманууд наймаагаа ч хийдэг архиа ч уучдаг зодооноо ч хийчдэг тийм л газар байжээ. Алдаржав тухайн цаг үедээ атаман гэсэн сайн эрчүүдтэй бүгдэнтэй н гар зөрүүлж явсан бөгөөд дараа нь гар барилцаад л 1 шил юм хувааж уугаад л сайн найзууд болдог байж. 40 50 мянгатын хүрээллээсээ гарч хотын бүх л дүүрэгийн сайн эрстэй найзалж нөхөрлөж явсан юм. 120ын Итгэл Үйлдвэр комбинатын групп Болд микрийн Гахай Шижир Тагтаа Бек Хагархай Тамир Хар Гэрэлтэй Гочоогийн Энгэс Гүүс Болд Мөрөн Паниг Батбаяр Түвдэндоржийн Дагвачимэд гээд л нэр нөлөөтэй бүх л атамантай нөхөрлөж явсан бөгөөд Тагтаа Бек Гахай Хашаа 2 бол Алдаржавын баруун зүүн гар байсан юм. Нэг ёсондоо одоогийнхоор бол менежир н байсан байж. Алдаржавт одоо тэгэх ёстой ингэх ёстой тэрийг тэг энийг ингэ тэгж болохгүй ингэж болохгүй төчнөөн төгрөгийг тэгж ольё ингэж ольё гэх жишээтэй. Алдаржав их дэлгүүрийн өмнөх дэвжээн дээрээс зуун төгрөгийг бол ядах юмгүй олно. Түүнд Тагтаа Бек шоронд оролгүйгээр сайхан амьдрах ёстой шүү гэж зөвлөдөг байлаа.
Алдаржав нь атамануудын дунд нэр хүндтэй нэг ёсондоо толгойлогч ахлагч бсан юм. Тэрээр Түвдэндоржийн Дагвачимэдтэй дэвжээн дээрх наймаачидыг дээрэмдэн дарамталж бгад тэдэнд дээрэмдүүлж дарамтлуулсан олон хүний санал гомдлоор цагдаа нар АЛдаржав Дагвачимэд хоёрыг баривчлах тушаал авсан байна. Энэ хэргээс зугтахын тулд Алдаржав хойд хөрш болох Орос орныг зорьсон юм. Атаман хүн тэнд мэдээж яаж зүгээр суух билээ. Алдаржав Мөрөн Хагархай Тамир нарын хамт төлөөлөгчийн газрын зочид буудалд байрладаг байлаа. Яагаад гээч. Гадна дотноос ирсэн агсам согтуу болж бүтэхгүй хүмүүсийг зохицуулдаг байсан юм. Эд нарыг зохицууллаа гэж Төлөөлөгчийн газар Алдаржавыг 50 доллараар шагнадаг байлаа. Зодоон нүдээн болж гэмээнэ Алдаржав мөн тэдний бүлгийг дууддаг байлаа. Дандаа л Алдаржавын таньдаг хулгарууд ирж очдог байсан болохоор тэднийг загнаж зандраад бас атаманаа харуулдаг байлаа. Яармагийн 3 бүдүүн гэж байдаг байсан. Эд нарыг чинь Алдаржав Мөрөн Тамир нар л зохицуулна шүү дээ.

Москвад бол Алдаржаваас айдаг олон хүн байсан. 90-ээд оны үед Алдаржавыг Москвад ялан дийлж байх үед хотын атамануудын ихэнх нь түүн дээр очсон байдаг юм. Нэг ёсондоо Алдаржав тэнд оросын маф гэдэг шиг томоохон бүлэг байгуулсан бсан юм. 40 мянгатын атаман хөгжмийн зохиолч Зуундарь Гочоогийн Энгэс 2 Москвад Алдаржавын урилгаар очжээ. Удаан уулзаагүй 2 найзтайгаа ёстой л нэг найрлаж цэнгэхийг үзүүлсэн байна. Эрчүүд болсон хойно уусан үедээ яаж зүгээр байхав манай Монголчуудын зан хойно бүр халхын нэртэй атамаанууд шүү дээ .

Нэг орой Зуундарь согтчихоод аварга биетэй нэг оростой муудалцжээ.Тэгсэн Алдаржав хажуугаас нь :Наад муу оросоо цохиод унагачих гэлээ. Зуундарь ч цохилоо. Нөгөө орос нь унадаггүй. Тэгтэл Алдаржав :Ингэж цохьдог юм: гээд ганц цохьтол нөгөө аварга биетэй орос чинь тэрий хадаад л унаж байсан гэдэг. Ер нь Алдаржавын цохилт үнэхээр хүчтэй , зодоон талдаа бол есөн шид нь бүрдчихсэн хүн байсан гэж түүний таньж мэдэх гар зөрөлцөж явсан эрчүүд ярьдаг билээ. Алдаржав дээр очсон хотын атаманууд амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн зорилготой очин наймаа хийдэг байсан юм. Дөнгөж Москвад очоод хөлөө олохгүй байгаа улс Алдаржав Мөрөн дээр очдог байсан юм. Жишээ нь монголчууд хятадаас авчирсан бараагаа тэдний бүлгээр дамжуулан заруулдаг байлаа. Тэр үед дөнгөж гадаад ертөнцтэй танилцаж байсан Ландага Батцэнгэл Алдаржав Мөрөн Тамир нар дээр ирж сайхан танилцаж байсан гэдэг.
Нэг удаа манай хотын атаманууд оросуудтай муудалцаад зодуулахын даваан дээр Төлөөлөгчийн газар ороод бүгд л ширээний ард зогсчихож. Оросууд орж ирээд зодолдох юм боллоо.
Тэгтэл Алдаржав гарч ирээд тэдний урдуур ороод зогсчихсон байна. Оросууд АЛдаржавыг харчихаад яаж ч чадахгүй буцаад гарч байсан гэдэг.
Ер нь хүн гэдэг эрх мэдэл хүчтэй болоод ирэхээрээ өөрөө өөрийгөө алдаж өөр хүн болдог гэдэг юм билээ. Тэр ч замаар Алдаржав явсан юм. Зул бөхөхөөрөө улам дээшээ бадардаг гэдэг шиг Алдаржав сүүлдээ их сонин болчихсон гэж ярилцдаг. Наад захын жишээ гэхэд л 2 хүүхэдтэй эхнэрээсээ салаад 2 хүүхэдтэй өөр нэг хүүхэнтэй суусан юм. Мөн монголынхоо жирийн иргэд наймаачдыг дарамтлан эд мөнгийн дээрэмддэг байсан зэрэг ёс бус үйлдэл ихэд гаргаж араатан шиг л авирлах болсонд ойр тойрныхон нь түүнээс ихэд айдаг болсон гэдэг. Орос гэдэг агуу том гүрэн Манай Монгол гэдэг жижиг улсыг анх яаж эрхэндээ оруулж утсан хүүхэлдэй шиг хөдөлгөж дээрээс удирддаг байсныг бүгд мэднэ. Тиймдээ ч Москвад атамандаж хүчээ авч байсан Алдаржавыг Орос гэдэг гүрэн Эх оронтой нь хамтран яаж дарахаа мэдэж байлаа. Түүнийг хуучин цэргийн офицер байсан хүн амины хэрэгтэй ял эдэлж байсан Шар Нэргүй гэх жа эр ар нуруунд нь хутгалж алсан билээ.

Тэрээр Алдаржавыг санаатайгаар хутгалж алсан мөртлөө Оросын шоронд нэг их удалгүй л гараад ирсэн юм. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз. Дээрээс захиалгаар хийлгэсэн л аллага шүү дээ. Шар Нэргүй шоронгоос суллагдаад Алдаржавын баруун гар байсан Тагтаа Бектэй тааралдаад :Алдаржав үхчихсэн болохоор чи хэн ч биш . Хоёулаа үзэлцэх үү: гэж томорсон байгаа юм. Энэ хэргээс удалгүй Шар Нэргүйгийн дүү нь бусдад зодуулснасаа болон амьсгал хураасан байдаг. Мөн Шар Нэргүй Монголд Улаанбаатарт ирээд удалгүй мөн бусдын гарт онц ноцтой хэрцгийгээр алуулсан байдаг. Энэ хэргүүдийг Алдаржавын гар хөл бологсод хийсэн гэж одоог хүртэл ярьдаг билээ. Алдаржавын цогцсыг эх оронд нь авчиран нутаглуулхад 40 мянгатаар олон арван хүн машины цуваа үүсэн явж гашуудал болж байсан гэхээр Алдаржав гэдэг атаман эрийн нэр хүнд олон арван сайн эрчүүдтэй найзалж нөхөрлөж байсны зам мөр юмуу даа