Тангараг өргөхдөө УИХ, ЗГ-ын гишүүдийг ордны өмнөх шатан дээр суулгаж байгаад ээждээ үнсүүлсэн гэхэд хүмүүс эхдээ үнсүүлсэн хүү гэдэг утгаар энэ угаагдсан толгойнууд ойлгох юм.

     Энхболд ажлаа өгөх үгэндээ “Төр их бэх, ёс их хүнд” гэлээ.

     Үнэн.

     Төрийн ёслол, ёс журмыг зөрчсөнөөс, шинжааны уугуултай /хятад улсын иргэнтэй/ монгол иргэн гэрлэсэн нь  хүүтэй болж төр бэхэжлээ гэсэн утга агуулж байгаа юм. Нэг ёсондоо шинжаан монгол 2 хуримлалаа гэсэн агуулга байгаа юм.

     Иймд л УИХ, ЗГ-ын гишүүдийн дэгүүр биш, доогуур очиж ээждээ үнсүүлэх ёстой байсан юм гээд байгаа юм.

    Ийнхүү Хятад Монгол 2 улсыг гэрлүүлж чадсан ёгт ёслол хийсэн билээ. Ёс их хүнд гэдэг бил үү?

     Цаазаар авах ялыг устгасан нь хүн амины хэрэгт ял авах хүмүүст хамаатай мэт ойлголтыг хуульчид болон ард иргэдэд өгсөн. Үгүй ээ. Монгол улсын өмчийг, хөрөнгийг идэж уусан, Монгол улсын идэж үгүй болгож байгаа, авлигачдад, оффшорчдод оногдох хүнд ялыг нь чөлөөлсөн хэрэг. Үүнээс юу хожсон бэ гэвэл одоо ил харагдах байх. Эрдэнэтийг хууль бусаар булааж аваад хувьд шилжүүлэхэд ялгүй болсон. Ийм хэргүүдэд гадаадын улс болгон цаазаар авдаг юм. Үүнийг л үгүй хийхийн тулд буюу хийсэн нүгэлдээ хүнд ялыг авахгүй арга урьдчилан сэдсэн хэрэг.

      Бат-Үүлд баатар цол олгосон нь хожим Элбэгдоржид өөрт нь баатар цол олгох боломж нээж өгсөн явдал юм.

      20,30,40 жилийн дараа Бат-Үүлд олгосон баатар цол хэвийн мэт бодогдох үед адилхан үйлдэл хийсэн нэрээр хэн хэнд баатар цол олгох билээ. Тэр замыг л зассан.

      Путин цэргийн талаар харилцан туслалцах гэрээ хуучнаараа хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж монголд сануулсныг 3 улсын гэрээ болгон өөрчилсөн.

     100 жилийн өмнө байгуулсан 3 улсын гэрээгээр Монгол эрх хэмжээ хасуулж байсан бол олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болсон хойноо өөрийн ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулж байгаа нь эрх хэмжээ нь ихдээд байгаа хэрэг бололтой.

       Элбэгдорж нь зөвхөн намын дарга болох үеэс  түүнийг шүүмжлэх ЗГ, УИХ-ын гишүүд үгүй болсон. Энэ нь төвөгшөөх болсных уу? айдаст автсаных уу?

      7 сарын 1-ныг Элбэгдорж идэвхтэй зохион байгуулагч.

      7 сарын 1нд талбай дээр цуглаж МАН-ын сонгуулийн луйварын эсрэг жагсаалд оролцохыг АН, Элбэгдорж 7 хоногийн өмнөөс зарлаж мэдээллийн хэрэгслээр цацсаар байсан тул маш олон хүн цугласан юм. Тэрнээс Батзандан, Магнай, Жаргалсайханы цуглуулсан хуруу дарам цөөн улсууд нь тэр цуглаанаас өмнө цагт ирчихээд МАН-ы үүдэнд байсан. Гэтэл талбай дээр цугласан олныг Элбэгдорж уухайлан турхирч орхиод явахад хөөрсөн хүмүүс дэргэд нь ойрхон байх МАН-ы байр луу шууд бөөнөөрөө очиж хэрэг явдлыг үүсгэсэн байхад энэ ялыг Элбэгдоржоос хууль хэзээ ч асууж байгаагүй. Үүнийг маш олон хүн зурагтаар харж л байсан юм.

                                                                                                

Ардчилал

     Ардчилал гэдэг бол товчоор хэлэхэд тэгш эрх, тэгш эрхийн зарчим юм шүү дээ. Жишээ нь чи үг хэлэх эрхтэй бол би бид ч үг хэлэх эрхтэй. Чи сонгогдох эрхтэй бол би, бид ч гэсэн сонгогдох эрхтэй. Чи боловсрох эрхтэй бол би бид ч гэсэн боловсрох эрхтэй гэх мэт.

      Албан тушаал эрх мэдэл нь зөвхөн цөөнхөд олддог бөгөөд үүнийгээ ашиглан мөнгө хөрөнгөтэй болох нь тэгш эрхээ зөрчсөн үйлдэл буюу илүү олдсон эрхээ ашигласан үйлдэл мөн. 

       Сүүлдээ илүү эрх эдлэгдсэд нь дархлаагаа алдахаас айж байгаа нь дархлаагүй бол тэгш эрхийн дагуу бусадтай адил хариуцлага үүрэх ёстой болдогт байгаа юм.

      Албан тушаал эрх мэдэл гэдэг бол илүү эрх илүү боломж гэсэн үг юм. Үүнийг дагаж илүү хариуцлага, илүү ял шийтгэл байх ёстой байтал огт байдаггүй.   Энэ  илүү эрх илүү боломжоо ашиглах нь тэгш эрхийг зөрчсөн буюу ардчилаас татгалзсан хэрэг мөн.

      Ардчилалыг хамгийн их яригч Эрдэнэ л гэхэд илүү олгогдон дархлаагаа алдвал та нар гөлөг болно гэж зөв тодорхойлсон.

      1990 онд төрийн байгууллагад ажиллагсад нь бизнес хийж болохгүй, боломжоо ашиглаж болохгүй гээд эрхээ хасуулдаг байсан бол өнөөдөр энэ эрх давуу эрх болон хөгжсөн нь ардчилалаасаа ухарсан гол алдаа, гол аюул болон тодроод байна.

     Төрийн байгууллагад ажиллагсад нь мэдээллийг задруулахгүй, эрх мэдлийг хувьдаа ашиглахгүй байх үүрэгтэй байтал эсрэгээр нь өөртөө ашиглаж бусдын тэгш эрхийн зарчим руу дайрсан, үндсэн хуулиа зөрчсөн гэмт хэрэг үйлддэг юм шүү дээ. Үүнийг ингэж ойлгож чадахгүй хэмжээнд хүртэл угаагдсан толгойгоо онгойлго.

     Ардчилал бол тэгш эрх юм. 90 онд байсан ардчиллаасаа илүү их ардчилсан улс болох гээд урьд байсан ардчиллаасаа ухарсан гунигт түүх бол бидний 29 жилийн түүх тэгш эрхийн зарчмаас ноцтой ухарсан түүх юм.

      Илүү эрх олгосон бол илүү их хариуцлага тооцох тухай ярихгүй бол ардчилал гэж ярих ямар ч хэрэггүй, утгагүй.

      Өнөөнгийн залуу нам дагаж төрд ажиллах сонирхолтой болсны үндэс нь илүү эрхтэй болоод үүнийгээ эрх орон ард түмэндээ биш хувьдаа ашиглаж баяжих сонирхолтой болсон нь төр нийгмийн ажилтны буруу сонирхол болон тогтоод байна. Энэ буруу сонирхол тэгш бус эрх нь нийгмийн буруу тогтолцоог бий болгож байгаа гол нөхцөл болж байна.

     Хөгжингүй улс орон дотор хүн амын дунд түвшний эзлэх жин их учир тэд нийгэмд, төр засагт нөлөөлөх, эрхээ хангуулах боломж илүү байна. Харин ядуу буурай улс оронд ядуус олонх болдог учир төр засаг тэдний амьдралыг өөдөн татах үүрэг хүлээдэг байтал төрийн ажилтнууд нь өөрийн эрх ашгийг хамгаалан бусдын эрх ашгийг хөсөрдүүлдэг. Энэ нь ядуу ард түмнийг ухаантай гэж даапаалах, сонгуулийн эрхийг нь худалдаж авах зэргээр илэрдэг бөгөөд худал амлалт, хууль бус үйл ажиллагаа нь аргыг нь барж байна. Иймд оронд ардчилал биш тэгш эрхээс өөр

  • Давуу эрх
  • Авлигал авах эрх
  • Гарын үсэг зурах эрх
  • Зөвшөөрөл өгөх эрх
  • Дархлаатай эрх
  • Халдашгүй эрх гэх мэт илүү эрхүүд хөгжиж байдаг нь жирийн үзэгдэл болж энэ эрхийнхээ төлөө хэрүүл хийж дархлаатай эрхээ алдвал гөлөг болно гэх мэтээр ил зарлах хэмжээнд хүрдэг байна.

     Бид энэ илүү эрхийг устгах хэрэгтэй. Зүй  нь гишүүн болно, дарга болно гэдэг бол өөрт олгогдсон үндсэн эрхээсээ сайн дураар татгалзаж улс эрх орныхоо төлөө ард түмнийхээ төлөө хийж бүтээх үйлсэд биеэ зориулах хүсэл зориг юм.

     Гэтэл илүү эрхийг ашиглах боломж олгоно гэдэг нь тэгш эрх буюу  ардчилалаасаа татгалзаж байгаа хэрэг. Бид илүү эрхтэй ардчилалын бус замаар явсан гэдэг нь хөрөнгөтний Бүгд Найрамдах Засаглалын баримжаагаар явсан гэсэн үг.

      Хөрөнгөтний бүгд найрамдах засаглалын байгуулчихаад аман дээрээ ардчилал ярина гэдэг нь толгой угаах хэлбэр юм.

      Ардчилал гэдэг бол тэгш эрхэд суурилсан зүүний үзэл бодол байдаг бол хөрөнгөтний бүгд найрамдах үзэл гэдэг нь барууны үзэл баримтлал бөгөөд капитал хуримтлуулах чиг хандлага болно.

      Хөрөнгөтний бүгд найрамдах засаглалыг байгуулахдаа төрийг луйвардаж биш зах зээлийн журмаар байгуулдаг юм. Бизнесийг дэмжилгүй төрийг мөлжих тогтолцоонд шилжсэнээр бүлэглэлийн эрх ашиг гэж гарч ирсэн.

     Өнөөдрийн тогтолцоо нь  УИХ нь гүйцэтгэх эрх мэдэлтэй, ЗГ нь бие даасан ямар ч бодлого явуулах боломжгүй. Хуулийн байгууллагууд нь төрийн хараат, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь алхам тутамдаа торгууль, ял шийтгэлд үйл ажиллагаа нь хязгаарлагдсан, төлөөлөн удирдах байгууллагууд нь бүлэглэлийн эрх сонирхолд захирагдаж сонгогддог, илүү эрхэд илүү идэх боломжийг нээж өгдөг явдал юм.

     Иймд энэ тогтолцоонд хариуцлага гэдэг зүйл харшилдаг.

     Төрийг хоослох бодлого нь өөрдөө идэхээс гадна төрөөс хувьчлах гадны улс оронд хувьцаа болгон зарах зэрэг үйлдлээр тод харагдах бөгөөд “Төрийг ядуу байлгах тусам ард иргэд ядуу байна” гэдэг зарчмаар ажиллаж байна.

     Мөнгө олохын тулд хувьчилдаг нь хоол цайны мөнгө олж үрэхийн тулд гэрийнхээ эд хогшлыг тонон зарахтай адил.

Ардчилалын үндсэн зарчим бол тэгш эрхийн зарчим бөгөөд үүнийг мөрдөхгүйгээр ардчилал ярих хэрэг огт байхгүй.

 

Шудрага ёс

“Шудрага бай л даа” гэж яриад ёс зүйгүй аашлах нь тэнэг хүний үйлдэл. Шудрага ёс бол ёс зүй юм. Ёс зүйгүй шудрага зүйл гэж байдаггүй. Гэтэл үүнийг салгаж ойлгосноос эмгэнэлт байдалд хүрлээ.

     Ард түмэн ёс зүйтэй байхыг шаарддаг нь шудрага байлдаа гэсэн үг.

      Ийм энгийн ойлголтоос бид төсөөрчээ.

      Худал хэлэх, хулгай хийх, хуурч мэхлэх авлигал авах гэх мэт нь шудрага үйлдэл биш, ёс зүйтэй хүний үйлдэл биш.

Ёс зүйтэй байж шудрага ёс тогтоно.

 Ёс зүйн нэг тал нь шудрага байх, нөгөө тал нь тогтсон хэв журмыг дагаж мөрдөх явдал.

Эрх чөлөө

   Хүн үзэл бодлоороо гадуурхагдахгүй чөлөөтэй илэрхийлэх эрх бол эрх чөлөө юм. Даргын аясыг харж гөлөг болохыг эрх чөлөө гэдэггүй.

    Олон урьгалч үзэл бодол гэдэг бол эрх чөлөө юм.

Хууль

Хүн баян хоосон, дарга цэрэг, яс үндэс, боловсрол, гадаад дотоод ялгаагүй, бүх нийтээр дагаж мөрдөх ёстой эрхийн актыг хууль гэдэг.

 Өнөөдрийн зарчим алдагдсанаар хууль гууль болсон.

 Хууль ялгамжтай үйлчилдэг нь бид хэрхэн хөгжил муутай, хоцрогдсон, бүдүүлэг, ёс суртахуунгүй байгаагийн нотолгоо болдог юм

  Өөрөөр хэлбэл урьд нийгмээсээ нэг шат ухарсан гэсэн үг.

Монгол ямар болсон бэ?

Зэсийн баяжмалын үнээр алтны баяжмал гаргадаг боллоо.

Ард түмнийг тэжээдэг эрдэнэтийг нь улсын мөнгөөр хуйвалдаж авчихаад 1958 онд малчдыг дарамталж малыг нь төрд шилжүүлж байсантай зүйрлэж тайлбарлаж байна.

Сонгууль далимдуулж эзнийх нь зөвшөөрөлгүй хулгайлж авсныгаа дарамтлуулж авсан гэх гээгүй байгаа.

Ар халхын нутагт хятад хүн мал хариулдаг боллоо.

     Төр, төрийн албан тушаал баяжих хэрэгслүүр болсон. Ийм байхад эрүүл зах гээл бизнес ярих утгагүй.

Онгоноороо байсан газар шороог ухаж монгол нутгийг тэр чигт нь баялгийг нь онгичиж авахад зориулсан боловч монгол хүмүүс баяжих биш ядуурч зүдэрдгийг мэддэг боллоо.

Парламентын засаглалтай гэх боловч давхар дээл хийж өмсөөд эрх барих байгууллага биш гүйцэтгэх засаглал болгож хувиргасан. Өөрөөр хэлбэл парламент өөрөө засгийн газар болж хувирсан.

Сонгуульд нэр дэвших, албан тушаалд ороход намдаа хандивласан олон зуун сая, олон тэрбум төгрөгийг хахуульд тооцохоо больсон.

Ард түмнээс олон хүн хоногийн хоолгүй байхад түүнийг нь булааж авагсад гадаадад казинодохыг жирийн мэт сонсох болсон.

Хүлээлгэх ял шийтгэл нь байхгүй байсан ч оромдох төдий болсон байхад хариуцлагын талаар ярьж чаддаг болсон.

Дэлхийд машин техник технологи интернэт гэх мэт нь хэрэглээ болчихоод байхад монголд үүнийг хэрэглэгчид нь баян хүнд тооцогдон ард түмнээ дарамталдаг болсон.

Ажлын байрыг төрөөс булааж авчихаад ажлын байр нэмэгдүүлэх бодлого ярьдаг. “Ажилгүйчүүд олон байхад түцийг журамлах, микрийг зогсоох, гар дээрээс наймаа хийсэн гэж хураах, ченжүүдийг хавчих гэх мэт”  

Хуулийн байгууллагууд нь хуйвалдааны буюу тохиролцооны байгууллагууд болсон.

Хил гааль нь ялгамжтай үйлчилж монополыг дэмждэг.

Монопол дэмжсэн төрийн бодлого нь явсаар байгаад монополоо захирч чадахаа байсан.

Намыг үзэл суртлын биш үгсэн хуйвалддаг бүлэглэлийн золиос болгосон.

Ард түмний толгой угааж хуурахыг Гитлерийн Гибелсээс ч илүү түвшинд хүргэсэн. Ард түмэн урдах замаа босоо юм уу хэвтээ юм уу гэдгээ ялгахаа байсан.

Цаазаар авах ялыг устгах нэрийн дор улсын болон төрийн өмчийг олон сая доллараар нь идэж уух ашиглаж шамшигдуулах, үрэгдүүлэх хулгайлахад толгойг нь илж хэлбэр төдий хөнгөн ялтай болгосон. Иймд ард иргэд идэж уусан дээдсийг хятадад өгч шийтгүүлэх юм сан гэж аргаа баран ярихад хүрчээ.

Өөрт оногдож болзошгүй ял шийтгэлийг хөнгөрүүлж байгаад дараа нь эрдэнэтийг нь аваад явчихсан Элбэгдоржийг юу гэх бол. Дээдэс хуулиар яаж л бол яаж тоглодог болжээ.

Ийм байхад хуулийг хүндэтгэх үү? Хуулийг хүндэтгэхгүй бол төрийг хүндэтгэх үү?

Авлигалд холбогдогүй өртөөгүй хүн монголд нэг ширхэг ч үлдээгүй. Үүнийг хүн бүр мэддэг байхад авлигалтай тэмцэх газарт авлигал авсан хүн олдохгүй болсон.

Дэлхийд долларын ханш монгол төгрөг шиг навс уналгүй 20,30 жил болж байхад доллараар үнэлэгдэх бараа бүтээгдэхүүний үнэ монголд орж ирэхээрээ суга өсдөг жишиг төсөвт бий болсон.

Баялгаа өгчихөөд дээр нь өр төлөөд суудаг улс Монголоос өөр хаана байдаг вэ? Хайгаад олоорой.

УИХ-ын гишүүд ЗГ-ын сайд нар нь солиотой хүн шиг ярихад ухаантай хүний үг болгоод сонсчихдог улс монголоос өөр хаана байдаг вэ?

Хүн амд ноогдох баялгийн олзворлолтоор дэлхийд тасархай түрүүлчихээд тасархай ядуурдаг улс Монголоос өөр хаана байна вэ?