Банкнаас тэтгэврийн мөнгөө аваад гарч ирсэн өндөр настны мөнгийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал гуравдугаар сарын 1-ний өдөр ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 83 настай эрэгтэй П-г 2 эмэгтэй 3 эрэгтэй бүлэглэн дээрэмдсэн гэмт хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь П-г тэтгэвэрийн мөнгөө аваад явж байхыг харсан бөгөөд хүч хэрэглэж биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа таван этгээд нь архины хамааралтай иргэд 27-52 насны 2 эмэгтэй 3 эрэгтэй У, Ч, О, Б, Э нар байсныг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.