Бага насны хүүхэд тагтаар унасан хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал,  Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт 9 давхар угсармал байрны 4 давхрын тагтаас бага насны хүүхэд унасан тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр өдрийн 11:55 цагт иржээ. Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Д /6 настай, эрэгтэй/ нь өргөтгөлийн 2 давхар байрны дээвэр дээр унаж гэмтсэн байсан тул 11:57 цагт эсэн мэнд буулгаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид анхааралтай байж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.