Реппер GEE-г найман настай балчираас наян настай буурай хүртэл танина. 2017 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан ч олон нийтээс чамгүй оноо авсан нэгэн. Тэрбээр угтаа сэтгүүлч мэргэжилтэй. Түүний өвөө сэтгүүлч хүн байсан гэнэ. Тиймээс өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхөөр радио, телевизийн дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийг төгссөн. Мөн жүжиглэх хөөрхөн авьяастай хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглоод авсан. Удахгүй шинэ кино үзэгчдийн хүртээл болно хэмээн бор шувуу нисээд буй. Өнөөдөр "Hammer" машиныхаа хөгжмийг чангалчихсан хотын гудамжаар салхи татуулан давхиж явна лээ.

Д.Ана