Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо "Нисдэг машин" худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгахад тус хороонд оршин суух 47 настай эрэгтэй "Д" эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж, ОХУ-аас авчирсан цлиндр хэлбэрийн металл хошуутай, хатуу кардонон суурьтай, 2 ширхэг салютыг дохионы пуужингаар 7 давхрын цонхоороо буудуулсан байна. Энэ үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан "ToyotaРrobox" автомашин дээр унаж тус автомашиныг шатаажээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Тиймээс иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.