Өнөөдрөөс эхлэн цахим орчинд монгол бүсгүй Туркэд хамтран амьдрагч эрдээ буудуулан амиа алдсан гэх хэргийн талаар мэдээлэл тараад байгаа билээ.  

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад "Турк улсад монгол эмэгтэй буудуулж, нас барсан нь үнэн. Өнөөдөр талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тэгээд ч энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой зүйл. Энэ утгаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө.