МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар өчигдөр УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан Ё.Сагсайтай холбоотой бичлэгийг нийтэд үзүүлсэн.

Тэгвэл прокурор Е.Сагсай нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр эл асуудлаар шүүхэд хандахаар болсон байна. Мөн ирэх даваа гарагт Э.Эрдэнэжамъян нарын дэлгэсэн бичлэгтэй холбоотой тайлбарыг өгөх гэнэ.