ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 17 настай жирэмсэн эмэгтэй 6 давхрын цонхноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Тодруулбал, өчигдөр 22.50 цагийн үед ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас жирэмсэн эмэгтэй үсрэх гэж байсныг тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа Н.Наянбаатар гарч, машиндаа байсан дээлээрээ тосч амь насыг нь аварсан юм. 

ЭХЭМҮТ-ийнхөн яаралтай тусламж үзүүлж, төрүүлэх арга хэмжээ авахад хүүхэд нь эндсэн байсан аж. Харин өөрөө гэмтэл авсан байсан учраас ГССҮТ-д хүргэжээ. Гэвч гэмтлээ даалгүй өнөөдөр 05.00 цагт нас баржээ. 

Болсон явдлын талаар ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор зөвлөх Г.Баттулгаас тодрууллаа.