БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад дөрөв дэх удаагаа хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр энэ сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд буцсан юм. Энэ үеэр нь түүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх монгол адуугаа бэлэглэсэн ажээ. Энэ тухай БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өөрийн цахим хуудаснаа "Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хамт. Бат найрамдал, итгэл найдвараар дүүрэн цаг хугацааг өнгөрүүллээ. Чингис хааны нутгийн сайхан морийг бэлгэнд авав. Морио Солонго гэж нэрлээд нутагт нь үлдээж байна. Хүндэтгэл дүүрэн уулзалт байлаа. Монголын ард түмэн маш ихээр анхаарч, ач холбогдол өгсөн айлчлал боллоо. Баярлалаа" хэмээн олон нийтэд сонирхуулав.