Индонезийн Сулавеси арлын Тинамбунг тосгоны оршин суугчид эмэгтэйчүүдээсээ ихээхэн хамааралтай аж төрдөг гэнэ. Учир нь тус тосгоны эмэгтэйчүүд маш холоос ундны ус авчирдаг аж. 

Тосгоны ус нь зөвхөн ахуйн хэрэглээнд л зориулалттай учир хол явж унданд хэрэглэх усаа зөөн авчирдаг байна. Иймээс гурван км хол зам туулан явдаг бөгөөд энэ ажлыг голдуу тосгоны настай эмэгтэйчүүд хийдэг. Нэг эмэгтэй л гэхэд араасаа 200 гаруй усны хувцас сав чирэн явдаг. Харин ингэж авчирсан усаа нэг савыг нь 6,5 баксаар зардаг гэнэ.